Дэвсгэр үсэг
Үгийн дунд, адагт үе төгсгөн ардаа эгшиггүй орж болдог гийгүүлэгчийг дэвсгэрлэх буюу дэвсгэр үсэг гэнэ. Өөрөөр хэлбэл: үгийн дунд, гийгүүлэгчийн өмнө ордог, үгийн адагт ордог гийгүүлэгчийг дэвсгэрлэх үсэг гэнэ.
Дэвсгэрлэх жишээ:
1. б дэбтэр (дэвтэр) , төб (төв) 2. г (эр үгийн) тагтаг-а (тагтаа) , чаг (цаг)
3. г (эм үгийн) өгсүхү (өгсөх) , хөг 4. р дархан ( дархан ) , гэр ( гэр )
5. с босху (босоx) , нис ( нис ) 6. д үйлэдхү(үйлдэх) , худдуг (худаг) , болуд (болд)
7. м хамту (хамт) , ном ( ном ) 8. н эндэ ( энд ) , хүмүн ( хүн ) , он ( он )
9. л алта ( алт ) , мал ( мал ) 10. нг монггол ( монгол ) , энгхэ ( энx )
11. в хэвхэд ( хүүхэд ) , тавлаи ( туулай ) Гэвч энэ дэвсгэр нь одоогийн монгол хэлэнд эгшиг болсон байна. Ж.: эртний хэвхэд гэдэг нь одоо хүүхэд, эртний тавлай гэдэг нь одоо туулай болов. Ийм учир "в" дэвсгэр үгүй болжээ.
12. й найма (найм) , нохай ( нохой ) Гэвч энэ дэвсгэр нь одоогийн монгол хэлэнд эгшиг и болсон байна. Ж.: Эртний найма ( найяма ) гэдэг нь одоо найм, нохой ( нохоя ) гэдэг нь одоо нохой болов. Ийм учир й дэвсгэр одоо үгүй болжээ.

Дээрх в, й 2 дэвсгэрийг хасаад, монгол бичиг 10 дэвсгэр үсэгтэй гэж үздэг.
Эдгээрийг дотор нь зөөлөн, хатуу дэвсгэр гэж ангилдаг .
зөөлөн | хатуу | ||||||||
Дэвсгэр үсэг | н | м | л | нг | б | р | г | д | с |
дунд | |||||||||
адагт |
Зөөлөн дэвсгэрийг тогтооход
гэдэг үгийг цээжилдэг аргатай. Хатуу дэвсгэрийг тогтооход гэдэг үгийг цээжилдэг.
Зөөлөн 4, хатуу 6 дэвсгэрийг сайн мэдэж байх нь зөв бичихэд их л чухал байдаг.Ж.: 1.Зөөлөн дэвсгэр
- нэр үгийн өгөх оршихын -ду, -дү; -дур, -дүр нөхцөл,
- даган , дэгэн нөхцөл
- үйл үгийн -жу, -жү ; -жухуй, -жүхүй ; -заг-а, -жэгэ зэргийн да, жа гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг эгшиг болон зөөлөн дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг.

1. ном-ду, ном-дур, ном-даган
2. хэн-дү, хэн дүр, хэн-дэгэн
3. мал-ду, мал-дур, мал-даган
4. санг-ду, санг-дур, санг-даган
5. абу-ду, абу-дур, абу-даган
6. ах-а-ду, ах-а-дур, ах-а-даган
7. эжи-дү, эжи-дүр, эжи-дэгэн
8. эгэчи-дү, эгэчи-дүр, эгэчи-дэгэн
9. дэгүү-дү, дэгүү-дүр, дэгүү-дэгэн
10. сун, сун-жу, сун-жухуй, сунжаг-а (сунацгаа)
11. хан, хан-жу, хан-жухуй, ханжаг-а (ханацгаа)
12. тун, тун-жу, тун-жухуй, тунжаг-а (тунацгаа)
13. хэмэ, хэмэжү, хэмэжүхүй, хэмэжэгэ (хэмээцгээ)
14. ол, ол-жу, ол-жухуй, ол-жаг-а (олцгоо)
15. ирэгүл, ирэгүл-жү, ирэгүл-жэгэ (ирүүлцгээ)
16. йабу, йабу-жу, йабу-жухуй, йабу-жаг-а (явцгаа)
17. хи, хи-жү, хи-жүхүй, хи-жэгэ (хийцгээ)

Ж.: 2. Хатуу дэвсгэр
- нэр үгийн өгөх оршихын -ту, -тү; -тур, -түр нөхцөл,
- таган , тэгэн нөхцөл
- үйл үгийн -чу, -чү ; -чухуй, -чүхүй ; -чаг-а, -чэгэ зэргийн та, ча гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг зөвхөн хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг.

1. нутаг-тур, нутаг-ту, нутаг-таган
2. үжүг-түр, үжүг-тү, үжүг-тэгэн
3. гар-тур, гар-ту, гар-таган
4. улус-тур, улус-ту, улус-таган
5. Болуд-тур,Болуд-ту, Болуд-таган
6. аб, аб-чу, аб-чухуй, аб-чаг-а (авцгаа)
7. өг, өг-чү, өг-чүхүй, өг-чэгэ
8. хүр, хүр-чү, хүр-чүхүй, хүр-чэгэ
9. нис, нис-чү, нис-чүхүй, нис-чэгэ
10. од, од-чу, од-чухуй, од-чаг-а (одоцгоо)

Хатуу зөөлөн дэвсгэрлэх үсгийн дүрмийг хураавал:
- зөөлөн дэвсгэрийн (МАНЛАНГ) хойноос да, жа толгойтой нөхцөл залгана.
- хатуу дэвсгэрийн (БАГАРСАД) хойноос та, ча толгойтой нөхцөл дагуулна.
Үл дэвсгэрлэх үсэг
Ардаа байнга эгшигтэй бичигддэг, өөрөөр хэлбэл үе битүүлэн ордоггүй гийгүүлэгчийг үл дэвсгэрлэх үсэг гэнэ.
Эдгээр нь ха, хэ, жа, та, ча, ша, па, лха болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.
Эдгээр нь ха, хэ, жа, та, ча, ша, па, лха болой. Үл дэвсгэрлэх үсгийн дараа заавал эгшиг ордгийг ямагт санууштай.
НГ үсэг
"н" үсэг 2 дүрсээр дэвсгэрлэнэ. Үгийн дунд цэггүй шүд, үгийн эцэст цэггүй сүүл, түүнийг хэлний угийн "н" үсгээр уншина.
Нөгөө дүрс нь үгийн дунд шүд, богино шилбэ, нумаас ( дээрхи нг үсгийн үгийн дунд бичигдэх хэлбэрийг хар ), мөн үгийн эцэст шүд, богино шилбэ, орхицоос бүтсэн ( дээрхи нг үсгийн үгийн адагт бичигдэх хэлбэрийг хар) үсэг бөгөөд, түүнийг хэлний угаар "нг" гэж уншина. Үүнийг "их инхлэг" гэх ба үгийн дунд ихэвчлэн "н, х, г" үсгийн өмнө бичнэ. Үгийн эцэст ихэвчлэн урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад "г" жийрэглэдэг тохиолдолд залгана. Жишээ нь: анг- аас гэхэд г жийрэглэдэг.
Дасгал 15. НГ дэвсгэр үсэгтэй холбоо үгийг уншаад, хуулан бич, яаж дэвсгэрлэснийг ажигла.
Comments
Post a Comment