C/C++ хэлний элементүүд

1. C/C++ хэлний програмын бүтэц
C хэлний програмын эхэнд include директивийг ашиглан програмд хэрэглэгдэх сангуудыг дууддаг.Ингэж хавсаргасан сангаас функц болон обьектийг програмдаа ашиглах боломжтой болдог.Харин C/C++ хэлний үндсэн програм нь main() функцээр бичигддэг. { } хаалт нь C/C++ хэлний блоклох оператор юм.
2. C/C++ хэлний түлхүүр үгнүүд
Програмчлалын C/C++ хэлэнд бусад програмчлалын хэлний адилаар түлхүүр үгнүүд болон тусгай тэмдэгтүүд байдаг.

char, delete, extern, asm, if, new, public, sizeof, throw, union, volatile, auto, class, bool, const, double, float, int, struct, try, while, continue, else, for, long, break, private, return, do, false, inline, operator, register, static, true, switch, unsigned, typedef, using, case, enum, friend, mutable, short, template, virtual, catch, default, explicit, go to, namespace, protected, signed, this, type name, void
түлхүүр үгнүүд латин жижиг үсгүүдээр бичигдэнэ. C/C++ хэлний компиляторууд том, жижиг үсгүүдийг ялгаатай гэж үздэг.
3. C/C++ хэлний өгөгдлийн төрөл
C/C++ нь дараах тоон төрлүүдийг ашиглана.Үүнд:
Төрлийн нэр
Санах ойд эзлэх хэмжээ (битээр)
Авах утга
unsigned char
8
0...255
char
8
-128...127
enum
16
-32768...32767
unsigned int
16
0..65535
short int
16
-32768...32767
Int
16
-32768...32767
unsigned long
32
0...4294967295
long
32
-2147483648.. -2147483647
long long
64
50 орон хүртэл
unsigned long long
64
50 орон хүртэл
float
32
3.4*(10^n-38)...3.4*(10^n+38)
double
64
1.7*(10^n-308)...1.7*(10^n+308)
long double
80
3.4*(10^n-4932)...3.4*(10^n+4932)
unsigned түлхүүр үг нь сөрөг утга авахгүй болохыг тодорхойлж өгдөг.
char, int, long, long long төрлүүд нь бүхэл тоон төрөл,
float, double, long double төрлүүд нь бодот тоон төрөл юм.
char төрөл нь C хэлний тэмдэгт төрөл /тэмдэгтийн ASCII/ болон тоон төрлийн аль алиных нь утгыг авна.Үүнээс гадна хэрэглэгч өөрөө тоон төрөл зохиож ашиглах боломжтой.
4. C/C++ хэлний идентификатор
Програмчлалын хэлэнд хувьсагч, тогтмол, бүтэц, обьект зэргийн програмд хэрэглэгдэх нэрийг ерөнхийд нь идентификатор гэнэ. Үүнд тавигдах шаардлага
1.Зөвхөн латин үсэг, доогуур зураас болон цифрүүдээр бичигдсэн байна.
2.C хэлний түлхүүр үгнээс ялгаатай мөн C хэлний стандарт функцүүдийн нэрээс ялгаатай байх.
3.Тоогоор эхлээгүй байх.
4.Хувьсагчийн нэрэнд сул зай ашиглахгүй байх.
Зөв бичигдсэн идентификатор: I, _quit, Ganaa, int100, for_count,ones,s;
Буруу бичигдсэн идентификатор: scanf, sum+69, case, my age,int;
5. C/C++ хэлний хувьсагч
C/C++ хэлний хувьсагчийг дараах хэлбэртэй зарлана.
< хувьсагчийн төрөл > < хувьсагчийн нэр >;
< хувьсагчийн төрөл >- C/C++ хэлний стандарт өгөгдлийн төрөл болон хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдлийн төрөл байна.
Жишээ нь:
int i;
char c;
double d;
ижил тоон төрлийн хувьсагчийг дараалан бичиж болно.
unsigned long long k,l,p,o;
char s1,g6;
float f1,fg,f6;
6. C/C++ хэлний тогтмол
Програмын ажиллах явцад утгаа өөрчлөхгүй байхаар зарлагдсан идентификаторыг тогтмол гэнэ.
C/C++ хэлний тогтмолыг const нөөц үгээр зарлана.Энэ нь дараах хэлбэртэй.
const < тогтмолын төрөл > < тогтмолын нэр >=< илэрхийлэл >;
< илэрхийлэл >-нь тогтмол утга эсвэл функц оролцсон илэрхийлэл байж болнобайж болно.
Жишээ нь:
const int MAX=1000;// бүхэл тоон тогтмол
const char MIN=10; // бүхэл тоон тогтмол
const char S=’A’; // тэмдэгт тогтмол
const unsigned long MAXINY=412358; // тэмдэггүй бүхэл тоон тогтмол
const float PI=2*М-3.14; // бодот тоон тогтмол
const char GANAA=”Welcome to C”; // тэмдэгт мөр тогтмол
7. C/C++ хэлний оролт гаралт
Програмчлалын C хэлний оролт гаралтын удирдлагад дараах обьектыг хэрэглэнэ.
scanf-стандарт оролтоос буюу гараас хувьсагчийн утгыг уншиж авах
printf- стандарт гаралт руу буюу дэлгэцэнд хувьсагчийн утгыг хэвлэх
printf, scanf эдгээр обьектууд нь #include”stdio.h” санд агуулагдана.
Програмчлалын C++ хэлний оролт гаралтын удирдлагад дараах обьектыг хэрэглэнэ.
cin-стандарт оролтоос хувьсагчийн утгыг уншиж авах
cout- стандарт гаралт руу хувьсагчийн утгыг хэвлэх
cin,cout эдгээр обьектууд нь #include”iostream.h” санд агуулагдана.
Мөн scanf, printf-г бас ашиглаж болно.
Одоо C/C++ хэл дээрх анхны програмаа бичье.
Source:C
#include<stdio.h>
#include<stdlib.h>
int main()
{
printf("Welcome to C");
system("pause");
return 0;
}
-------------------------------------------------------------------------------------
Source:C++
#include<iostream.h>
#include<conio.h>
int main()
{
cout<<"Welcome to C++";
getche();
return 0;
}
/a-дуут дохио өгөх
/b-нэг хоосон зай хэвлэх
/n-шинэ мөрөнд шилжих
/r-мөрийн эхэнд шилжих
/t-таб(9-тэмдэгтийн хоосон зай шилжих)-аар шилжих
/v-босоо таб
?-асуултын тэмдэг
-дан кавычка
-давхар кавычка
C++-хэлэнд
iomanip.h-Энэ санд дараах хэвшүүлэгчид байна.
setw()-мэдээллийн хэвлэх зайн хэмжээг тогтооно.
endl-шинэ мөрөнд шилжих
ends-тэмдэгт мөрийн төгсгөлд тэмдэгтийн ASCII 0-тэмдэгт хэвлэх
setfill()-setw()-тогтоосон зайд мэдээллийг хэвлэхэд хоосон зай үлдвэл түүнийг ямар тэмдэгтээр дүүргэхийг заана.
setprecision-бодот тоог таслалаас хойш хэдэн ороор нарийвчлахыг заана.
setioflags()-c++ хэлний оролт, гаралтын глобал флаг гэж нэрлэгдэг флагийг тогтооно.
resetioflags()-c++ хэлний оролт, гаралтын глобал флаг гэж нэрлэгдэг флагийг тогтооно.
C++-хэлэнд
%.2f- бодот тоог таслалаас хойш хэдэн ороор нарийвчлахыг заана.

Comments

Popular Posts